Махан биеийн амьдралд ч, сүнслэг амьдралд ч үргэлж сорилт, бэрхшээл тулгардаг. Израильчуудад ус, хоол хүнсгүй цөл, аварга биет овгууд амьдардаг Канаан нутаг гэх маш том сорилт тулгарахад зөвхөн Бурханд найдсан Иошуа, Калеб шиг бид ч мөн бэрхшээл дунд Бурханы нээсэн итгэл найдварын хаалгыг харах итгэл эзэмших ёстой.
Загалмайд цовдлогдсон Есүсийг хараад сэтгэлээр унасан анхны сүмийн итгэгчдэд Бурхан амилалт, тэнгэрт одох зэргээрээ дамжуулан тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн итгэл найдварын хаалгыг нээж өгсөн шиг, мөн шөнөжин загас барьж чадаагүй Петрт үгийнх нь дагуу л үйлдэх юм бол аливаа юм болж бүтдэг гайхамшгийг харуулсан шиг, өнөө үед ч “Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана” хэмээсэн Ан Сан Хун Христийн үг гарцаагүй биелнэ.
“Эзэн, миний эцэс хийгээд өдрүүдийн минь хэмжээг Надад мэдүүлээч Хэр доройгоо би мэдье! Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ? Миний найдвар Танд л байна Дуулал 39:4-7
Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Матай 24:13-14
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал