Иошуа Калеб хоёр Бурханы амлалтанд бат итгэлтэй байсан.
Бурханы амласан Канаан нутагт аварга биет овгууд байсан ч
Бурхан заавал өгнө гэдэгт тэд итгэсэн,
Калеб 85 нас хүрсэн хойноо ч
амлалтын газрыг эзлэн авахаар явах ажилд хойш суугаагүй шиг
энэ үед бид ч бас Иошуа Калеб нарынх шиг итгэлээр
тэнгэрийн хаанчлалд найдвараа тавих ёстой.
Иошуа, Калебыг Канаан руу явах аян замын турш
Бурхан хамт байсан шиг
өнөө үед Бурханы сүмийн сайн мэдээ
дэлхий дахинд хурдтай тунхаглагдах явцад ч
Ан Сан Хун Христ болон Эх Бурхан
үргэлж зам нээж байдгийг мэдэрч болно.
Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт
Иефуннегийн хүү Калеб болон
Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.
Тооллого 14:30
ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН,
Мосегийн туслах, Нуны хүү Иошуад
—Тууштай бөгөөд зоригтой бай.
Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг
чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.
аа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.
Иошуа 1:1-9
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал