Аса хаан болон Иехошафат хаан Бурханы зарлиг, хуулийг чанд сахиж, бүх шүтээнийг устган, “Бурхан л байвал бүх зүйл бүтнэ” гэсэн итгэлээр ард түмэн, улс орноо сайн захирсны үр дүнд Бурхан тэр улсад амар амгаланг өгч, бялхам их ерөөл, яруу алдар хайрласан юм.
Бурхан Библийн түүхээр дамжуулан хүн төрөлхтөнд ерөөл авах замыг зааж өгсөн. Бид өнгөрсөн үеийн Аса шиг Бурханыг эрэлхийлэлгүй хүчирхэг улсаас тусламж гуйх нүгэл үйлдэж болохгүй бөгөөд Иехошафат шиг мууг үйлдэгчтэй нөхөрлөж, түүнтэй ямар нэгэн ажил сэдэж болохгүй юм. Учир нь Бурханыг мартаж, эргэн тойрныхоо нөхцөл байдал болон хүмүүст найдах үед Тэр биднээс ерөөлөө буцаан авдаг юм.
Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ. Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв. Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров. ... Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв. 2Шастир 15:10-15
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал