Абрахам талх, дарсаар өөрийг нь ерөөсөн Мелхизедект аравны нэг өргөсөн,
Давид “Мелхизедекийн хэргэмийн дагуух мөнхийн тахилч” бол
Бурхан гэдгийг зөгнөсөн.
Мөн элч Паул “Мелхизедек бол эцэггүй, эхгүй, угийн бичиггүй” гэсэн үгээрээ
хүн төрөлхтний авралын төлөө
Ариун Сүнсний үед хоёр дахиа ирэх Христийг гэрчилсэн юм.
Хуучин гэрээний Мелхизедек Абрахамыг талх, дарсаар махан биеэр ерөөсөн.
Есүс шинэ гэрээний Алгасал баярын талх, дарсаар
нүглийн уучлал, мөнх амийн ерөөл соёрхсон.
Мөн Ан Сан Хун Христ 1600 жилийн турш устсан байсан
шинэ гэрээний Алгасал баярыг сэргээж
Өөрийгөө Мелхизедекийн хэргэмийн дагуу ирсэн Бурхан гэдгийг гэрчилсэн.
“Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь...
Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. ...
Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.”
[Эхлэл 14:17-20]
“Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. ...
Есүс талх аваад, ерөөсний дараа...
Тэгээд Тэр аяга (усан үзмийн дарс) авч, талархал өргөөд, ...
Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах”
[Матай 26:19-28]
“Түг түмдийн ЭЗЭН... хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.
... Тэр, үхлийг мөнхөд залгина. ...Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна.
Тэр аврахыг бид хүлээж байсан.”
[Исаиа 25:6-9]
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал