Мосе хоёр дахь Арван тушаал аваад бууж ирсэн өдрийг
Бурхан Эвлэрүүлгийн өдөр болгон тогтоож,
израильчууд Арван тушаалын чулуун хавтанг хадгалахаар
асар барьсан баяр нь Майхан баяр байв.
3500 жилийн өмнө Бурханы ариун газрыг барихад
хамгийн чухал нь сэтгэлээсээ хүсэж оролцох байв.
Ийм л хүмүүс ариун газар барихад зориулж
асар их материал өргөсөн байдаг.
Өнөө үед дэлхий даяараа Ан Сан Хун Христ болон
Иерусалим тэнгэр Эх рүү цутган ирж буй шалтгаан нь
Бурханы ард түмэн Иерусалим ариун газрыг бүрдүүлдэг
янз бүрийн материалаар бэлгэддэг учраас тэр юм.
Хуучин гэрээнд Майхан баярт зориулан
янз бүрийн мөчир цуглуулж байсантай адил
Бурханы ард түмэн янз бүрийн модны хувиар
Иерусалим руу ирнэ гэсэн зөгнөл бий.
“Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сэтгэлээсээ хүссэн бүхэн ирж,
уулзалтын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь
мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандив авчрав.
Өгөх сэтгэлтэй эрэгтэй, эмэгтэй хэн боловч бүгд ирж, ...”
Гэтлэл 35:21-22
“Та нар элч нар болон
эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд
Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.
Түүний дотор бүх барилга холбогдон
Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна.
Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор
Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.”
Ефес 2:20-22
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал