Соломон хүссэн бүхнээ хийж үзсэн ч эцэст нь “Бүх зүйл хоосон” гэсэн. Агуу Александр хаан ч хүн үхэхдээ хоосон буцдаг гэж хэлсэн. Иймд бид энэ ертөнцийн түр зуурын баяр хөөр, сэтгэл ханамжийн төлөө бус Бурханаас эмээн тушаалыг нь сахиж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын төлөө амьдрах ёстой. Тэнгэрийн хаанчлалд үүрд эдлэх аз жаргалын төлөө амьдрах нь ухаалаг амьдрал юм.
Хүн төрөлхтөн энэ дэлхий дээр ч итгэмжтэй амьдарч, тэнгэрийн оронд ч Бурханы ерөөлийг хүртэх сонголт хийх ёстой. Бурханы сүмийн итгэгчид Амралтын өдөр болон жилийн баяруудыг сахиж, сайн үйлсээрээ Бурханыг алдаршуулах нь хожим явах тэнгэрийн хаанчлал болон мөнх амийн төлөөх бэлтгэл юм.
Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв. Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Номлогчийн үгс 12:7–8
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал