Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан 1918 онд БНСУ-ын Хойд Жонра аймаг, Жансү хотод байрлах тухайн үед уурхайн тосгон байсан Мёндоггулын ноорхой байшинд мэндэлжээ. 2000 жилийн өмнө анхны ирэлтийн үед нь амьтад ч болов тэвшээ Түүнд өгч, дорнын мэргэд алт, гүгэл, мирр өргөн Түүнд мөргөсөн байдаг. Гэвч хоёр дахиа хүн болж энэ дэлхийд ирсэн Ан Сан Хун Христ мэндэлсэн цагаасаа эхлээд л зовлон бэрхшээл туулсан.
Ан Сан Хун Христ мэндэлсэн 1918 он, дэлхийн нэгдүгээр дайн үхлийн хар дарсан зүүд арилж ч амжаагүй байхад дахин үхлийн хар сүүдэр дэлхийг нөмрөв. Дэлхийн хүн амын гуравны нэг нь халдвар авч, 50-100 сая хүний аминд хүрсэн Испанийн ханиад байлаа. “Эрүүл мэндийн холокост” гэж нэрлэгдсэн гамшгийн айдас Солонгосыг ч тойроогүй юм. Тосгоноороо халдвар авснаас болоод нас барсан хүмүүсээ оршуулах ч хүнгүй, дэндүү аймшигтай байдалд байлаа. Испанийн ханиадаар солонгосчуудын 40% буюу 7,6 сая хүн өвчилж, 140,000 хүн нас баржээ.
Сатан ингэхэд чухам юуг зогсоох гэсэндээ нийт хүн төрөлхтний амь насанд заналхийлж, энэ мэт үхлийн найр хийсэн юм бол?
2000 жилийн өмнө Есүсийг төрөх үед Херод хаан Есүсийг алахаар санаархан Бетлехем болон түүний ойр орчмын бүх эрэгтэй хүүхдийг хөнөөсөн байдаг. Үүний нэгэн адил Ариун Сүнсний үед ч Сатан бүх хүүхдийг алж, Христ хоёр дахиа мэндлэх үед саад учруулахыг оролдов. (Матай 2:13-16)
Харанхуйн хүч, харанхуйн эрх мэдэл хичнээн их байлаа ч гэлээ төгс хүчит Бурханы хэдийн төлөвлөсөн хүсэл, зорилгыг өөрчилж чадаагүй билээ.
Давид хааны зөгнөл болон инжрийн модны сургаалт зүйрлэл дагуу Ан Сан Хун Христ 1918 онд мэндэлж, 1948 онд 30 настайдаа баптисм хүртэж, шинэ гэрээний амийн гэрлийг гэрэлтүүлсэн юм.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Библийн зөгнөл дагуу хоёр дахиа ирсэн Ан Сан Хун Христэд итгэдэг.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал