Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг нь “Save the Earth from A to Z” үгийн товчлол төдийгүй оюутнууд ертөнцийг өөрчлөх утга санаатай.
Нэг хүний өөрчлөлт дэлхийг өөрчилж чадна гэсэн итгэл бүхий ASEZ сайн дурынхан дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тэргүүн эгнээнд явж, хямралд орсон хүн төрөлхтний аз жаргалын төлөө эхийн сэтгэлээр сайн дурын үйл ажиллагаа өрнүүлж, дэлхийг өөрчлөхийг зорино.
ASEZ нь дараах зорилго бүхий дөрвөн гол төсөл дээр хүчин чармайлт гаргахыг анхаардаг.
Үйл ажиллагаа 1. Аюулгүй ертөнцийн төлөөх гэмт хэргийг бууруулах
Үйл ажиллагаа 2. Тогтвортой ертөнцийн төлөөх уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах
Үйл ажиллагаа 3. Хүртээмжтэй ертөнцийн төлөөх нийгмийн сайн дурын үйл ажиллагаа
Үйл ажиллагаа 4. Уян хатан ертөнцийн төлөөх яаралтай тусламж
Хүн бүрийн хүсэж буй илүү сайн сайхан ертөнцийн өөрчлөлтийг
бид бүгдээрээ нэг болж нэгдвэл хийж чадна.
ASEZ нь бүс нутгийн болон үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ
нийгмийн ухамсар дээшлүүлэх зорилгоор семинар, форум зохион байгуулдаг.
Түүнчлэн бодит өөрчлөлт бий болгох үүднээс
ASEZ дэлхий дахины удирдагч нартай хамтран ажиллаж байна.
Гуйвшгүй хүсэл тэмүүлэл, тууштай зүтгэлээр ASEZ сайн дурынхан эхийн хүчин чармайлт гаргана. Сайн дурынхны оруулсан хувь нэмрийг үнэлэн ASEZ-г Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын нэрэмжит шагнал, Америкийн ерөнхийлөгчийн сайн дурын ажлын Алтан шагнал, Green World алтан шагнал, Green Аpple алтан шагналаар тус тус шагнасан байдаг.
“Ирээдүй эндээс эхэлнэ!”
Оюутны хотхоноос эхлээд дэлхий даяар
хүн бүрийн бий болгох ирээдүйг тэсэн ядан хүлээж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал