Хуучин гэрээний Ургацын анхны үрийн баяр нь
шинэ гэрээний Амилалтын баяр юм.
Энэ нь ням гарагт биелэх ёстой зөгнөл.
Израильчууд Египетээс гарч Улаан тэнгисийн нөгөө эрэгт
хуурай газарт гарсан өдөр нь эхний өдөр байсан.
Бурхан энэ өдрийг Ургацын анхны үрийн баяр болгон тогтоож,
жил бүр Амралтын өдрийн дараагийн өдөр (ням гараг) сахь гэж тушааж,
Есүс Ургацын анхны үрийн баярын зөгнөлийг биелүүлж
долоо хоногийн эхний өдөр (ням гараг) амилсан.
Ургацынхаа анхны үр жимсний багцыг Бурханд өргөдөг байсан
Ургацын анхны үрийн баярын зөгнөл дагуу
Есүс нойрсогсдоос анхны үр жимс болж амилаад
хүн төрөлхтөнд амилалтын найдвар өгсөн.
Үүнд итгэж Бурханы сүм
жил бүр Амилалтын баярыг ариунаар сахидаг.
“ЭЗЭН, Мосед айлдахдаа...
та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.
Та нар хүлээн авагдахын тулд
уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана.
Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.”
[Леви 23:9:11]
“Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр
тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.
Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад
3дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
... Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?
Тэр энд байхгүй, Тэр амилсан.”
[Лук 24:1-6]
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал