“Христ мөн... хоёр дахиа үзэгдэхдээ ... аврахын тулд ирнэ.” Евр 9:28
Христ хоёр дахиа хэзээ ирэх юм бол?
Инжрийн модны сургаалт зүйрлэлийг сурвал Христ хэзээ ирэхийг мэдэж чадна.
“Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд... Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.”Мат 24:32-33
Христ ирэхийг зааж өгөх инжрийн модны бодит нь юу вэ?
Инжир мод нь Израиль улсыг бэлгэдсэн. (Лук 13:7)
Тиймээс Израилийн түүхийг судалбал Христийн ирэх цагийг мэдэж авна.
МЭ 70 онд Израиль улс Ромын эзэнт гүрний улмаас сүйрсэн. Тэгээд тэд 1900 жилийн турш улс оронгүй дэлхий даяар хэрэн тэнүүчилж байв. Израиль улсыг тусгаар тогтноно гэж хэн ч мэдэхгүй байлаа. Харин зөгнөл нь нэг үг ч зөрөлгүй бүгд биелсэн юм. “Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд” гэсэн зөгнөлийн дагуу 1948 онд Израиль улс гайхамшигтайгаар тусгаар тогтнолоо.
Израилийн тусгаар тогтнол нь Христ энэ газарт дахин ирснийг дэлхий дахинд зарласан дохио байлаа.
“Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.” Мат 24:33
Инжрийн модны зөгнөл ёсоор Израиль улс тусгаар тогтносон 1948 онд Давидын сэнтийд заларсан Ан Сан Хун Христ бол энэ газарт дахин ирсэн Христ мөн юм. Ан Сан Хун Христийг хүлээн авч, аврал авцгаая.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал