“Ковид-19” цар тахал илүү хурдан тархахын хэрээр халдварын шинжилгээ авах, өвчтөн асарч халамжлах зэргээр өдөр шөнөгүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон хорио цээрийн дэглэм хэрэгжүүлдэг төрийн албан хаагчид улам бүр ачаалал ихтэй болсон билээ. Тэднийг дэмжиж, тэдний ажил үйлсэд талархах үүднээс ASEZ WAO сайн дурынхны зүгээс 2020 оны 11-р сараас 12-р сар хүртэл “Heart to Heart” (“Зүрхнээс зүрхэнд”) буухиа аян өрнүүлсэн юм.
Уг буухиа аяны хүрээнд Солонгос, Америк, Энэтхэг, Япон, Филиппин, Мексик, Аргентин зэрэг 13 орны итгэгч гишүүд эмнэлэг, гал түймэртэй тэмцэх газар, цагдаагийн газар гэх мэт “Ковид-19”-н хариу арга хэмжээ авдаг албан байгууллагуудад урмын багц хүргүүлжээ. Итгэгчид уг багцыг бэлдэхийн сацуу коронавирус цар тахлаас хойш амьдралын шинэ хэв маягт дасан зохицож, уйгагүй хүчин зүтгэж, галын шугаман дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлж чадаагүйдээ уучлал эрсэн ил захидал бичсэн байна.
Эмнэлгийн ажилтнуудын зүгээс үүсээд буй хямралыг хамтдаа даван туулахыг уриалж байгаагаа, мөн стресс дарамтанд хэт орсон хүмүүсийн сэтгэлд бидний үйлс нийцнэ гэдгээ илэрхийлж байв. Тайгерберг эмнэлгийн эмч Рошни Мистри “Батлагдсан өвчтөнүүдийн тоо буурч байснаа дахиад л нэмэгдээд ирлээ. Нээрээ л бидэнд жаахан урам хүч хэрэгтэй байсан л даа. Та бүхэн яг цагаа олсон дэмжлэг үзүүллээ” хэмээн өгүүлэв.
Энэтхэгийн Пуна хотын Инамдар нэгдсэн эмнэлгийн дарга “Цар тахлын үед галын халуун цэг дээр тун эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа сувилагч, асрагч нарт би үнэхээр их талархдаг юм. Та бүхэн тэдэнд маань ингэж талархлаа илэрхийлж байгаад би баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, ASEZ WAO багийнхныг цаашид энэ мэт сайн үйлсээ үргэлжлүүлэхийг уриаллаа.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал