Израильчууд Улаан тэнгист орсон нь Есүс булшинд орохыг илэрхийлсэн,
израильчууд Улаан тэнгисээс гарсан нь Есүсийн амилалтыг зөгнөсөн.
Энэ түүхийг мартуулахгүйн тулд Бурхан хуучин гэрээнд
Ургацын анхны үрийн баярыг тогтоосон.
Хуучин гэрээнд Алгасал баяр болон
Исгээгүй талхны баярыг сахисны дараах эхний ням гарагт
Ургацын анхны үрийн баяр тэмдэглэдэг байсан шиг
нойрсогсдоос анхны үр жимс болсон Есүсийн амилалт ч ням гарагт тохиосон юм.
Үүний үр дүнд анхны сүмийн итгэгчид “үхсэн ч амилна” гэсэн итгэлтэй болж,
үргэлж Бурханы талд зогсон, авралын мэдээ тунхаглахдаа
үргэлж баяр хөөртэй байдаг байсан.
Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд
нойрсогсдоос анхны үр жимс мөн.
1Коринт 15:20
Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл
хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,
булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж,
Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч,
ариун хотод орж, олонд харагджээ.
Матай 27:51-53
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал